БИДНИЙ ТУХАЙ

Манай компани нь 1998 оноос үүсгэн байгуулагдан, барилгын материалын үйлдвэрлэл , худалдаа барилга угсралт, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэсэн.

2006 оноос эхлэн өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүн ЗХГ, ГХНУХ бусад материалаа ашиглан агуулах, үйлдвэрлэлийн барилга, авто паркын барилгуудын төмөр хийц болон 9 хүртэл давхар орон сууцны барилга угсралт, дотор, гадна цахилгаан сантехникийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байна.

2015 оноос улсын томоохон төслүүдтэй хамтран ЕБСийн дотуур байр, эмнэлэг гэх мэт барилга байгууламжийг амжилттай хүлээлгэн өгсөөр байна.

Инженер техникийн ажилтан албан хаагчид, мэргэлжилтэй боловсон хүчний нөөцтэйгээр сүүлийн үеийн эдийн засгийн хэмнэлттэй шинэ дэвшилтэт техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, орон нутгийн түүхий эд материал ашиглан байгаль орчинд ээлтэй ХАБЭА-н ажиллагааны шаардлага хангасан ЭКО үйлдвэрлэл явуулж байна

Бид жилд дунджаар 19000-20000 ширхэг бетон хийц эдлэл 500 гаруй сая төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэж далаад хүнийг түр болон байнгын ажлын байраар хангаж байна.